2024-05-09
230
Дүүргийн хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, иргэн, гэр бүл, байгууллага, хамт олныг эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эртэч Чингэлтэйчүүд III” аяныг зохион байгуулах ажлын хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 39 дүгээр захирамжаар байгуулсан билээ.