ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын танилцуулга

2016-11-22

   “Монгол Улсын Үндсэн Хууль”, “Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу 1992 оны 09 дугаар сарын 28-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, 56 Төлөөлөгч, 9 Тэргүүлэгчтэйгээр орон тооны бус дарга, аймаг сумдад орон тооны нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж үүсч хөгжсөн түүхтэй билээ.           

     Аймаг, Нийслэлийн ИТХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын гишүүн 29, Монгол Ардын намын гишүүн 11,  Бие даагч 1 гишүүн. Үүнээс анх удаагаа сонгогдож байгаа 24, хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон 17 төлөөлөгч байна.

      Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд зааснаар Хурлын хуралдаанд асуудал боловсруулж оруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмйин амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолт уламжлах зэрэг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэж байна.

    Аймгийн ИТХ-аас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай жигд хүргэх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, Алтай нутгийнхаа хөгжилд иргэдийн бүтээлч санаачлага идэвхитэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.  

    “Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж, ардчилалыг бэхжүүлэх орон нутгийн бодлогод тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвх оролцоонд түшиглэн нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах”ыг  эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.      

АЙМГИЙН ИТХ-ЫН /ТЭРГҮҮЛЭГЧДИЙН/ ДАРГА НАР:

1.1992-1996 онд                              Б.Сандаг

2. 1996-2000 онд                            Р.Цогтбаатар

3. 2000 -2008 онд                           Б.Дорждагва

4. 2008-2012 онд                            Ш.Эрдэнэбат

5. 2013-2014 оны 02 сар               Х.Энхбаяр

6. 2014-2016 онд                            А.Дэлгэржаргал

7. 2016 - 2018 оны 12 сар             Т.Ганзориг

8. 2018 оны 12 сараас                   Л.Батжаргал

9. 2020 оноос                                   Д.Даваадорж

                                    

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР:

1. 1992-2005 оны 01 сар хүртэл                         С.Ившинхорол

2. 2005 -2007 оны 6 сар хүртэл                           Т.Өлзийхүү

3. 2007 оны 9-р сараас 2014 оны 3 сард          В.Рэнцэндорж

4. 2014 - 2016 онд                                                  Л.Болормаа

5. 2016 - 2019 оны 1 сар                                       А.Мөнхтөр

6. 2019 оны 1-р сараас                                         А.Амарзаяа

7. 2020 оны 11-р сараас                                       М.Алтангэрэл