ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Говь-Алтай аймаг

2014-06-02

    Говь-Алтай аймаг нь 1923 онд байгуулагдсан Хантайшир уулын аймгийн үргэлжлэл гал голомт тул аймгийн ИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн түүхийн он тооллыг сэргээн тогтоож аймаг байгуулагдсан хугацааг тухайн он жилээс тоолж эхэлсэн. Хойд талаараа Завхан, зүүн талаараа Баянхонгор, баруун талаараа Ховд аймаг, өмнөд хэсгээрээ БНХАУ-тай тус тус хиллэдэг, засаг захиргааны 18 сумтай, одоогоор аймгийнхаа 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагт 15.5 мянган өрхөд 55.4 мянган хүн суурьшин амьдарч байна.     
    Говь-Алтай аймаг бол байгалийн арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Говийн байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг,  гадаадтай харилцах хилийн боомт зэрэг давуу талуудтай  Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт ордог. Говь-Алтай аймаг Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг  уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай.
    Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог.
   

сургалтын талаар

санал өгсөн: 0