ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улаан Загалмайн нийгэмлэгийн хоёрдахь ээлжийн тусламжийг малчдад хүлээлгэн өглөө

2017-04-14

Сар шинийн өмнөхөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс Увс аймгийн зудын байдалтай байгаа Сагил, Давст, Зүүнхангай, Түргэн, Улаангом, Тэс, Тариалан, Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Цагаанхайрхан, Өндөрхангай, Хяргас, Малчин сумдын 422 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн билээ.

2017 оны 04-р сарын 13-ны өдөр хоёрдугаар ээлжийн тусламж болох эрүүл мэндийн анхан шатны тусламжийн багц /24-н нэр төрлийн/, малын хүчит тэжээл, загасны тос зэрэг нэг бүр нь 100000 төгрөгний үнэ бүхий тусламжийн зүйлийг Сагил сумын 30-н малчин өрхөд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Улаан Загалмайн хорооны удирдах зөвлөлийн дарга Э.Насанбат болон сумын удирдлагууд гардуулан өглөө.

Мөн Сагил сумын Боршоо багийн уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн суугуул иргэн өндөр настан Р.Үржгээ гуайн нутгийн малчиддаа зориулан явуулсан тусламжийн зүйлийг  сумын иргэдэд хүлээлгэн өгсөн юм.