ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ЗУРГААН ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

2017-04-05

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан энэ сарын 5-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал нар оролцов. 

Энэ удаагийн хурлаар “Ногоон дүүрэг” хөтөлбөр, “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөр, “Эрүүл мэнд 2020“ хөтөлбөр, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр, “Хотын иргэн-хотын соёл” хөтөлбөр, “Хамтдаа хөгжье” хөтөлбөр батлах тухай зэрэг 6 асуудлыг холбогдох хэлтэс, албадын дарга нар танилцуулж ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн баталсан юм. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг жил бүрийн дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг Засаг дарга Ж.Эрдэнэбатад даалгалаа. 




сургалтын талаар

санал өгсөн: 0