ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу Увс аймагт айлчиллаа

2017-03-27

Увс аймгийн Засаг даргын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу хоёр өдрийн айлчлал хийж байна.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Батсайхан түүхэн болон соёлын хэлхээ холбоо, өмнө нь ИТХ-ын дарга байхдаа Энэтхэг улстай эхлүүлсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.

Тэрээр уламжлал тогтсон харилцаа, соёлын болон хүмүүс хоорондын нягт холбоо, боловсон хүчнийг чадваржуулах талаар ярилцаж, Увс нутгаас олон тооны залуу боловсон хүчин, мөн шинээр төгссөн оюутан, сурагчдыг олон тоогоор Энэтхэг улсад сурган хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар харилцан тохиролцов.

Мөн Засаг дарга Д.Батсайханы тавьсан хүсэлтийн дагуу жил бүр Энэтхэг улсын Засгийн газраас 10 тэтгэлэгт хөтөлбөрийг зөвхөн Увс аймагт хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрч, Төрийн албан хаагчдыг нэн тэргүүн хамруулахаар боллоо.

Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу Увс аймагт урьж халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлж, Увс аймгийн ард иргэдэд аз жаргал эрүүл энхийг хүслээ.