2017 оны өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах
волейболын тэмцээн Увс аймгийн Спортын ордонд 03-р сарын 17-19-ний өдрүүдэд
амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, НБХ-ийн дарга
С.Амраа, МВХ-ны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, МВХ-ны тэргүүлэгч С.Анхбаяр, аймгийн
БТСГ-ын дарга Д.Төрмөнх, аймгийн Волейболын холбооны тэргүүн Д.Эрдэнэбилэг,
Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн багш дасгалжуулагчид, баг
тамирчид оролцсон бөгөөд нээлтийн үеэр волейболын
спортын мастер Д.Эрдэнэбилэг, спортын дэд мастер С.Амраа нарыг МВХ-ны хүндэт
тэмдгээр шагнасан юм.
Хоёр
өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүн гарахад
Охидын багуудаас:
Алтан медалийг Завхан аймгийн баг
Мөнгөн медалийг Говь-Алтай аймгийн баг
Хүрэл медалийг Ховд аймгийн баг
Хөвгүүдийн багуудаас:
Алтан медалийг Говь-Алтай аймгийн баг
Мөнгөн медалийг Завхан аймгийн баг
Хүрэл медалийг Ховд аймгийн багууд тус тус эзэлж эхний 2
байранд орсон баг Улсын аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхийг авлаа.