ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 3,4 ДҮГЭЭР ХОРООД ДЭЭР ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

2017-02-21

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн хэмжээнд  9 дүүрэгтэй хамтран “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна. 
Энэхүү аян нь өнөөдөр дүүргийн 3,4 дүгээр хорооны Иргэний танхимд үргэлжилж 108 иргэд оролцож өөрсдийн санал бодлоо солилцсон юм.. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 4-р хорооны Засаг дарга С.Отгонсүрэн, 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа, дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний Оролцоо Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр албаны бусад хүмүүс оролцлоо. 

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ “Иргэдээ сонсъё” аяны гол зорилго  нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэр, ойрын үед хийх ажлын талаар иргэд сонгогчиддоо танилцуулж, оршин суугаа газрын агаарын бохирдлыг бууруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах тэдний санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаанд тусгах явдал юм гэдгийг онцолсон юм. 

Иргэдээс ихэвчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд камерын ашиглалтыг сайжруулах,гадна пасад, дээврийн засварын ажил,оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй баар, рестораны ажиллах цагийн хуваарь,, хорооллын дундах автозамын тэмдэг, тэмдэглэгээ,  Автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх, Ахмадуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг,  Хүн амын орлогын албан татвар, автомашины татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаад бухимдалтай байгаа талаар, Цалин, хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэхгүй байгаа,  Хорооны ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх гэх мэт  санал хүсэлтүүдийг ирүүлж байлаа.

Дараагийн уулзалт 2017.02.23-нд 5-р хороо 12.00 цагт, 6-р хороо 15.00 цагт болно.







сургалтын талаар

санал өгсөн: 0