ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” САРЫН АЯН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1,2 ДУГААР ХОРООНООС ЭХЭЛЛЭЭ.

2017-02-20

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас “Иргэдээ сонсъё” аяныг энэ сарын 20-ны өдөр  дүүргийн 1,2 дугаар хорооноос эхлүүллээ. 
Уулзалтын зорилго нь аяны хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэр, ойрын үед хийх ажлын талаар иргэд сонгогчиддоо танилцуулж, оршин суугаа газрын агаарын бохирдлыг бууруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах тэдний санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаанд тусгах явдал юм.

Уулзалт дүүргийн 1,2 дугаар хорооны Иргэний танхимд болж Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбат, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 1-р хорооны Засаг дарга  Н.Сайнболд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнгөнсар, дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний Оролцоо Олон Нийттэй Харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр албаны бусад хүмүүс оролцлоо. 
Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ аяныг нээж хэлсэн үгэндээ  энэхүү аян нь зөвхөн нэг сарын хугацаанд зохион байгуулагдаад өнгөрөх биш бүрэн эрхийн хугацаанд төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид иргэдээ сонсож, тэдний санал хүсэлтийг үйл ажиллагаандаа ямагт тусгаж ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

Нэг, хоёрдугаар хорооны “Иргэдээ сонсъё” аяны уулзалтад нийт 103 иргэн оролцож  санал хүсэлтээ амаар болон  бичгээр ирүүлсэн байна. 
Энэхүү аяныг 2017.03.15-ны өдрийг дуустал дүүргийн хэмжээнд зохион байгуулж иргэдийн санал хүсэлтийг дараах байдлаар хүлээж авна
•    1-19 дүгээр хорооны Иргэний танхимуудаар
•    Хороодын Иргэний танхимын фэйсбүүк хаяг
•    Хороодын Иргэний танхимын “Та дохь Би залгая” уриатай “Мобиком”, “Жи мобайл”, “Юнител”, “Скайтел” –ын утасаар
•    Хорооны “Бүтээлч саналын хайрцаг” 
Иргэд та бүхэн аяндаа идэвхтэй оролцоно уу. 




сургалтын талаар

санал өгсөн: 0