ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Эсээ бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо

2017-01-13

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сурч боловсрох эрх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 2016.12.20-ны өдрөөс 2017.01.05-ны хооронд зарласан билээ.

Уралдаанд нийт 19-н эсээ ирснээс Улаангом сумын Чандмань-Эрдэм ахлах сургуулийн 12А ангийн сурагч Ц.Намуунаа 1-р байр, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн 11А ангийн сурагч Д.Мэндээ 2-р байр,  Улаангом сумын Чандмань-Эрдэм ахлах сургуулийн 9А ангийн сурагч Ш.Ариунзаяа 3-р байр тус тус эзэллээ.

Шалгарсан сурагчдын шагналыг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат гардуулан өгч баяр хүргэлээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба