ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-01-06

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 01-р сарын 05-06-ны өдрүүдэд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулан онлайн сургалтыг зохион байгуулж байна.

Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын ЭБАТ-ны сургалт эхэлсэн бөгөөд Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Хэлтэс, агентлаг, газруудын ЭБАТ-ууд хамрагдаж байна.

Тус сургалтаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэлт, авлигын шалтгаан нөхцөл, авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл гомдлын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба