ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2016-12-31

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 23-ны 170 дугаар зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан иргэдийн шагналыг өнөөдөр “Цэнхэр хязгаарын мөнгөн шөнө – 2017” харшийн сүлд модны наадмын үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар ёслол төгөлдөр гардуулан өглөө.

Увс аймгаас Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 16, Хөдөлмөрийн хүндэт медалиар 20, Цэргийн гавъяаны одонгоор 1, Цэргийн хүндэт медалиар 3  нийт  44 иргэн төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.

Мөн салбарын тэргүүн болон Засгийн газрын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын ажлын алба