ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2016 оны анхан шатны тэмцээн үргэлжилж байна.

2016-11-19

Шатрын спортыг Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн 01 дүгээр сарын эхээр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус тэмцээний цар хүрээг тэлж, 2013 оноос эхлэн хагас шигшээ шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 оноос эхлэн анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд тус тус зохион байгуулдаг уламжлал тогтсон.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор, шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2016 оны анхан шатны тэмцээнийг 2016 оны 11-р сарын 19-20-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Увс аймгийн 19-н суманд өнөөдөр шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2016 оны хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулахад уг тэмцээний зорилго оршиж байгаа юм.

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнд эхний байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 1 тамирчдыг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнаж урамшуулна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба