ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллалаа.

2016-10-10

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганцоож, Япон улсын Oita east Rotary club-ийн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймгийн хүүхэд багачуудын " Эх дэлхий"-гээ таних боловсролд зориулан нийт 6 сая төгрөгийн үнэ бүхий /Глобус 6ш, Микроскоп 6ш, Телескоп 6ш/ зүйлсийг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хандивлахаар болсон билээ. Эдгээр зүйлсийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань санаачлага гарган гааль, татварын зардлыг нь хувиасаа гарган сонгогдсон тойргийнхоо сургуульд хүлээлгэн өгч эхлээд байна.

Улаангом сумын 3-р багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Анхбаяр Цогцолбор хоёрдугаар сургуулийн хамт олонд глобус, телескоп, микроскопыг хүлээлгэн өгсөн бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Е.Баяраа “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн соёл, хүмүүжлийн ажлын нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо дээрх зүйлсийг хүлээлгэн өгөхийн зэрэгцээ сонгогдсон тойргийнхоо амьдралын боломж, бололцоо тааруу 6-н өрхийн хүүхдүүдэд өөрийн зүгээс хичээлийн дүрэмт хувцас бэлэглэсэн юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба