ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын даргаар Эвэлсүрэнгийн НАСАНБАТ-ыг сонгож баталлаа.

2016-07-15

Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2016-07-14-ны өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэв Үүнд:

  • Төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах
  • Аймгийн ИТХ-ын даргыг сонгож томилох
  • Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгож томилох
  • Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгож батлан МУ-ын Ерөнхий сайдад уламжлах

40 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталлаа.

            Аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн үр дүнг танилцуулан мэдээлэл хийж 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг батлуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан боловч хуралдааны үед Өмнөговь сумын 10-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн Нямбаяр нь сонгуулийн хууль зөрчсөн тухай маргаан хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл бүрэн эрхийг нь батлахаас татгалзсан шийдвэр гаргав. Ингээд 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталж төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав

Монгол Ардын Намын 35, Ардчилсан Намын 4, бие даагч 1 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа.

Аймгийн ИТХ-ын даргаар Э.Насанбатыг сонгож батлав.

Анхдугаар хуралдаан  97,6 хувийн ирцтэй хуралдаж, хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч болох Баруунтуруун сумаас сонгогдсон С.Лхагвасүрэн удирдан явуулсан. Аймгийн ИТХ-ын даргад Сагил сумаас нэр дэвшин аймгийн ИТХ-д сонгогдсон Эвэлсүрэнгийн  Насанбатыг нэр дэвшүүлж хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгосон юм.

Аймгийн ИТХ-ын 11 тэргүүлэгчийг сонгож батлав.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж тэргүүлэгчээр 13-н хүн нэр дэвшиж, нууцаар санал хураалт явуулахад Э.Насанбат, Э.Баатарсан, Д.Мягмарсүрэн, Ю.Төгсжаргал, М.Мөнхөө, Г.Цэрэндулам, Л.Арцанхүү, А.Хилэнбаатар, Б.Сүх-Очир, Е.Баяраа, С.Анхбаяр нар хамгийн олон хүний санал авч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдлоо. Тэргүүлэгчдэд МАН-аас 9, АН-аас 1, бие даагч 1 төлөөлөгч сонгогдов.

Аймгийн Засаг даргад Д.Батсайханыг томилохоор нэр дэвшүүлэн баталж МУ-ын ерөнхий сайдад уламжлав.

Аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Д.Батсайхан, хуралдааны танхимаас Ю.Төгсжаргал нарыг нэр дэвшүүлэв. Нэр дэвшигчдээс саналыг нь сонсох үед Ю.Төгсжаргал нэрээ татаж санал хураахад төлөөлөгчдийн 90 хувийн саналаар Д.Батсайханыг дэмжиж Увс аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүллээ.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба