ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улаангом сум бүрэн камержуулалтын системтэй боллоо

2016-06-09

Өнөөдөр буюу 2016.16.09-ний 13 цагаас Улаангом сумын камержуулалт, угсралтын ажлын нээлтийн арга хэмжээ Увс аймаг дахь Цагдаагийн газрын урд талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.Чимэд, АЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, АЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Г.Батмөнх, Увс аймаг дахь хууль, хүчний байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ч.Чимэд аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохиосон гол онцлох ажлуудын үр дүнгийн талаар товч танилцуулсан юм.

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд жигд явуулах, иргэд, олон нийтэд зориулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, мэдээллээр хангах, гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллахад анхаарлаа хандуулахыг зорилт болгон тавьсан.

Орон нутгийн иргэдийн эрх эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдээс гарсан санал хүсэлт, цаашид анхаарч ажиллах шаардлагатай нэн тулгамдаж буй асуудлуудад тулгуурлан сумдын ГХУСАЗСЗ-д Сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг эрчимжүүлэх тухай, Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай, Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж-ийг хэрэгжүүлэх тухай, Улсын хил хамгаалалтын үр дүн, үйл ажиллагааг эрчимжүүлэх  тухай, Увс аймаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх тухай гэсэн 6 удаа зөвлөгөөн зохион байгуулж, 63 заалттай зөвлөмж гарган хэрэгжүүлж үр дүнг тооцож ажиллаа.

 Тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх үүднээс 19 сум, 56 багт хүрч нийт 47653 хүнийг хамруулан 8 удаа мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг үе шаттайгаар аяны хэлбэрээр ИТХ, ЗДТГ-ын ХЗХ, аймгийн Прокурор, Цагдаагийн газар, Хилийн 0245-р ангийн захирагч албан хаагч, сумын ИТХ, түүний иргэний танхимд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэчлэгдсэн хуулиудад тулгуурласан мэдээлэл сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажилласан.

 Мөн 2015 онд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Мал хулгайлах гэмт хэрэг”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” – ээс урьдчилан сэргийлэх, дээрх гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор зурагт хуудас, плакат, нугалбар хэвлүүлэн Увс аймгийн 19 сумын ИТХ, 92 багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулан 5500 иргэнд хүрсэн сургалт, сурталчилгаа хийлээ.

 Аймгийн хэмжээнд архидан согтуурах танхайрах явдал буурч, тамхигүй цэвэр орчныг бүрдүүлж чадсан.  Иргэд олон нийт гэмт хэрэг үйлдэх, түүний хор уршиг, хүлээх хариуцлагын талаар зохих мэдлэгтэй болж гэмт хэрэг гарсан даруй холбогдох газарт түргэн шуурхай мэдээллэхэд ахиц дэвшил  гарсан.

Архидан согтуурахтай тэмцэх, архи тамхины хуулийг хөдөө орон нутагт сурталчлах зорилгоор цагдаагийн газар, “АА” ассоциацитай хамтран сумдад бүсчилсэн сургалт, мэдээлэл хийж иргэдэд үйлчлэх “Итгэлтэй утас” 70452525 байнга ажиллуулж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг санаачилан зохион байгуулж архидалтыг бууруулах, архины хор уршгийг ойлгуулж таниулсан үр дүнтэй ажил болсныг сайшаан үнэлж 2014 онд Хууль зүйн сайдын зүгээс аймгийн ГХУСАЗСЗ-ийг 4 сая төгрөгөөр шагнаж урамшуулж 2015 онд архидан согтуурахтай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тодорхой ажлуудад зарцуулсан.

Хилийн болон дотоодын малын  хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх” сэдэвт зөвлөгөөнийг 2015 оны 3 дуар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж, Монгол Улс, ОХУ хоорондын хилийн асуудлаар байгуулсан гэрээг хэрэгжүүлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дэмжих асуудлыг хэлэлцээд цаашид  хамтран ажиллах 11 үндсэн чиглэлээр зөвлөмж гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

2015 оны  07 сарын 08-нд шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх богино хугацааны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр Ногоон гэрэл-Цагаан шугам тэмцээнийг 4 удаа зохион байгуулснаар сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чадварт сурган хэвшүүлж байна.

Мөн аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, мэдлэг, хандлага төлөвшүүлэх зорилгоор “School Police” арга хэмжээг шинээр зохион байгуулж улирал бүр хүүхдүүдийг зам хөндөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрдөх дадалд хэвшүүлэхүйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцон ажиллаа.  

 

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд техникийн дэвшлийг бүтээлчээр ашиглах, гэмт хэрэг илрүүлэлтийг шуурхай болгох, таслан зогсоох, бартаа саадтай гаүрыг богино хугацаанд тогтоох ач холбогдол бүхий Нисдэг камер-ийн төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд Цагдаагийн газар% хилийн цэргийн 0245-р ангид 6,300 мянган төгрөгийн, мөн Цагдаагийн газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн сурталчлах урсдаг дэлгэц бүхий Электрон самбар, гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлэх зорилготой 1800-1505 тусгай дугаарыг нээн ажиллуулах зэрэгт 4,550 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн төсвөөс шийдвэрлэж өглөө.  

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаас баталсан бодологын чанартай дараах ажил арга хэмжээг хэлэлцэж 34 заалт бүхий 7 тогтоол гаргасан.  Үүнд:

1.    Байгууллага, аж ахуйн нэгжийг камержуулах

2.    Хүүхэд, гэр бүлийн талаар авах арга хэмжээний тухай

3.    Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажиллах мэдээлэл солилцох журам батлах тухай

4.    Иргэдийн гомдлын мөрөөр шалгалт хийх ажлын хэсэг байгуулах

5.    Цагдаагийн байгууллагын дэргэд иргэний зөвлөл байгуулан ажиллуулах

6.    согтууруулах ундаа худалах, түүгээр үлйчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох журам

7.    Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх богино хугацааны хөтөлбөр

2014 оны 04 сарын 16-ний өдрийн А/55 тоот байгууллага, аж ахуйн нэгжийг камержуулах тухай тогтоолын хэрэгжилтийн үр дүнгээс дурдахад одоогийн байдлаар 320 гаруй байгууллага, аж ахуйн нэгж камержуулагдаж байгуулагуудын гадна, дотно орчныг хянах гэмт хэрэг гарах нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх, аливаа хэрэг, зөрчлийг хурдан шуурхай илрүүлэхэд ач холбогдолтой үр нөлөөтэй ажил болсоор байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны А/150 тоот тогтоолоор батлагдсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журмын 2.4.6 заалтад энэ төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж нь гадна тайлбайдаа авто зогсоол, гэрэлтүүлэг, хяналтын камер байрлуулсан байх шаардлагын дагуу аймгийн төвийн дэлгүүр, үйлчилгээний газрууд бүрэн камержигдаж чадсан.

Мөн Зүүнхангай, Малчин, Тариалан, Давст сумын ГХУСАЗСЗ, худалдаа үйлчилгээний цэгийн эзэдтэй хамтран сумын төв хэсгээ бүрэн камержуулаад байна.

Хууль зүйн яамнаас 2015 онд Камержуулалтын техник хэрэгсэл худалдан авахад 360 сая төгрөг шийдвэрлэж өгсөн. Үүний дагуу тендер зарлагдаж 9 компани оролцсоноос Улаанбаатар хотын Ньютрабокс ХХК шалгарч 2016 оны 1-р улиралд багтаж техник хэрэгслийг бүрэн нийлүүлсэн.

2016 оны Улсын төсөвт камержуулалтын суурилуулалтын зардалд 75 сая төгрөг тусгагдаж шийдвэрлэгдсэнээр тендер зарлагдаж мөн Ньютрабокс ХХК шалгарч 2016 оны 5 сарын 02-оос 06 сарын 02-ны хооронд техник угсралтын ажлыг хийж гүйцэтгэж 2016 оны 06 сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулахад бэлэн болгоод байна.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба