ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Найрсаг хөрш” уулзалт хэлэлцүүлэг

2016-04-27

“Миний Увс” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Найрсаг хөрш” уулзалт хэлэлцүүлэг Улаангом сумын багуудаар зохион байгуулагдаж байгаа билээ. Бид бүхэн амьдарч байгаа орчин гудамж талбайгаа “Миний гудамж”, “Миний орц” гэсэн сэтгэлээр хандаж, хайрлан хамгаалж бие биедээ тусалж дэмжин нэг нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн байгууллага нь юу хийх ёстой юм, мэргэжлийн байгууллагууд нь юу хийх ёстой юм, иргэд олон нийт ямар оролцоотой байх талаар нь орц, гудамжаар нь уулзаад ярьж байгаа юм. Багийн хурал болдог боловч тэнд 700 гаруй өрхтэй багаас 50, 60-н хүн ирдэг төрийн мэдээ мэдээлэл иргэдэд түргэн шуурхай, жигд хүрэлцэж чадахгүй байгаа тул энэ ажлыг бүх орц гудамжинд хийхээр болсон.  

Мөн он гарснаар хоггүй хот хөтөлбөрийг эхлүүлээд явж байна. Хог хаягдлын тухай аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, зөвлөмж, чиглэлийн дагуу олон ажлуудыг эхлүүлээд байгаа. Ер нь бол хог хаягдлыг гарсан даруйд нь удаахгүйгээр ачдаг тогтолцооруу шилжихгүй бол хог хаягдал удаан хуримтлагдсанаас тэнд янз бүрийн өвчин үүсгэгч нян бактериуд үржиж эргээд орчин тойрон, тэнд амьдарч буй иргэдийн хордуулсаар байна. “Элемент” компаниас 7,11-р багууд дээр туршилтын журмаар хог ачаад эхэлсэн байгаа. Энэ ажил цаашдаа бүх багууд дээр хэрэгжээд явна. Иргэд хогоо ангилаад шуудайнд хийгээд тавиад хэвшсэн байна.

11-р багийн иргэд уулзалтын үеэр олон сайхан санал санаачлагууд гаргаж байлаа. Үүнд:

1. Шинэ багийн төвтэй болох

2. Гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг тогтмолжуулах

3. Цэвэр бохир усны шугамд холбогдох

4. Худаг, усны хүрэлцээ муу байна

5. Камержуулалт

6. Золбин нохой, муур ихэссэн зэрэг асуудлуудыг аймаг, сумын удирдлагуудад тавьж байлаа.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба