ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"Эрүүл-Элэг" төсөл амжилттай хэрэгжиж байна.

2016-04-18

      Элэгний В, С вирусыг эрт илрүүлэн эмчлэх эмчилгээний аргыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр Увс аймгийн Засаг дарга санаачилга гарган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Эрүүл-Элэг” төслийг хэлэлцэн баталсан билээ.

              “Элэгний эмч нарын холбоо” ОНОМ сантай хамтран элэгний В, С вирусын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлэх “Эрүүл элэг” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд 6 мянган хүнийг вирусын шинжилгээнд хамруулаад байна.

           Шинжилгээг нэгдсэн эмнэлэг, өрхийн 4 эмнэлэг, 18 сумын эмнэлэг, хувийн хэвшлийн 4 эмнэлэгээр дамжуулан авсан бөгөөд үүний үр дүнд:

“В” вирус

431

“С” вирус

541

“В, С” вирус

24

хүнд буюу шинжилгээнд хамрагдсан иргэдийн 16,6 хувиас нь вирус илэрсэн байна.

       Хоёр дахь ээлжийн 6 000 сорил 4 сарын сүүлээр ирэх бөгөөд өрхийн эмнэлэгүүдээр тараагдах юм байна.


Аймгийн ИТХ-ын ажлын алба