ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Эрүүл мэндийн удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөн болж байна.

2016-01-14

Өнөөдөр “Ойрад” ХДТ-т “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд бидний оролцоо” нэртэй аймгийн эрүүл мэндийн удирдах ажилтнуудын уулзалт зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнийг аймгийн ИТХ, ЗДТГ, ЭМГ-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Увс аймгийн 19 сумын эрүүл мэндийн  төвийн эрхлэгч эмч, багийн эмч, аймгийн өрхийн эмнэлэгийн эрхлэгч эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлага болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд зэрэг 110 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний уулзалт, зөвлөгөөн болж байна.

Уг зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд “Аймгийн ИТХ-аас эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, сургамж” нэртэй илтгэл танилцууллаа.

Аймгийн  ИТХ нь  2012-2016 оны  бүрэн эрхийн хугацаанд   Аймгийн  Засаг даргын 2012-2016 оны мөрийн  хөтөлбөр,  аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрт 47  ажлыг хийхээр тусгаж,  эрүүл мэндийн  салбарт  аймгийн  ОНХС-аас 703,7 сая  төгрөгийг  22 арга хэмжээнд,  эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт 150 сая төг-ийг  зарцуулан  ажилласан байна.  Үүнээс: Диализийн аппаратын ус нэрэгч, шүүгч аппарат, эмэгтэйчүүдийн хэвлийн хөндийн дурангийн хагалгааны багаж худалдан авахад ОНХС-аас 117 сая төгрөгийг тусган тендер зарласан боловч ямар нэгэн компани санал ирүүлээгүй тул биелээгүй байна.

2016 онд:

1. Ерөнхий боловсролын сургуулиудыг шүдний  эмчтэй  болгох ажлыг эхлүүлэх. 

2. Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн мэс заслын тасагт  5 сая төг-ийн тоног төхөөрөмж  авч өгч гэмтлийн үйлчилгээний  чанарыг сайжруулах.  

3. Өндөрхангай сумын сум дундын эмнэлгийг  зайн оношлогооны 14  сая төг-ийн  багаж төхөөрөмжтэй  болгож   оношлогооны  чадавхийг дээшлүүлэх. 

4. Эх нялхасын эрүүл мэндийн  үйлчилгээнд шаардлагатай  эх барихын  цомогоор /18,9 сая/ хангах зэрэг нийтдээ 37,9 сая төг, ЭМ-ийн төсөл хөтөлбөрт 40 сая төгрөгийг зарцуулахаар  төлөвлөн  аймгийн  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны  зорилтонд тусган ажиллаж  байна.

Уг зөвлөгөөний төгсгөлд зөвлөгөөнд оролцогчид нэгдсэн зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийн төслийг хавсралтаар харна уу?

Аймгийн ИТХ-ын ажлын алба