ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хууль батлалцсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.

           Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байгаа билээ.

       БНМАУ-н Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан нийт 76 хоног хуралдаж 1992 оны 01-р сарын 13-ны өдөр баталсан бөгөөд манай аймгаас Дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу тэргүүтэй 21 хүн оролцож байжээ.

       Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд орон нутагтаа аж төрөн амьдарч байгаа Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу болон П.Бямбажав нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

            МУ-н Үндсэн хууль бол ардчилал , хүний эрх , эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль болсон юм. Үндсэн хуулиар МУ-н төрийн хэлбэр нь Парламентын Бүгд Найрамдах улс , төрийн байгууламжийн тухайд нэгдмэл улс юм. Энэ үндсэн хуулиар төрийн бэлгэдэл сүлд , туг , далбааг шинэчлэн өөрчилж, шүүх хэнээс ч хараат бус , бие даан үйл ажиллагаа явуулж ,Анх удаа Үндсэн хуулийн цэц байгуулагдан ажилласан ажээ.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба