ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

2016-01-08

Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дараах 2 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 
1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2. Иргэдийг төрийн дээд одон медальд тодорхойлохоор Засаг даргын зөвлөлөөс ирүүлсэн саналыг хэлэлцээд
                  Монгол улсын гавъяат эмч цолоор:
Цогоо овогтой Басанжав /Хяргас сумын иргэн, хүний их эмч/
                  Алтан гадас одонгоор:
Дэлэг овогтой Диеэн /Улаангом сумын 8-р багийн иргэн, малчин/
Самбуу овогтой Оюунбилэг /Малчин сумын ЗДТГ-ын мэргэжилтэн/
Эрдэнэ овогтой Баатар /Тэс сумын малчин/
Намсрай овогтой Минсэл /Хяргас сумын цэцэрлэгийн эрхлэгч/
Мятав овогтой Чулуун /Бөхмөрөн сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга байсан/
Санж овогтой Гомбо /Наранбулаг сумын Хужирт багийн малчин/
                  Хөдөлмөрийн хүндэт медалиар
Цэгмэд овогтой Цэцэгмаа /Хяргас сумын цэцэрлэгийн туслах багш/
Дэмбэрэл овогтой Батзул /БОАЖГ-ын мэргэжилтэн/
Сүхбаатар овогтой Чинбат /Мөнгөлөг төвийн эрхлэгч/ нарын 10 хүнийг шагнуулахаар дэмжин Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүллээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба