ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардууллаа.

2015-12-30

Өнөөдөр аймгийн удирдлагууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 188-р зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг “Галдан бошгот” хааны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардууллаа. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 39, Хөдөлмөрийн хүндэт медалиар 20, Цэргийн гавъяаны одонгоор 2 хүн нийт 64 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Шагнагдсан хүмүүсийн дотор Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2-оос дээш удаа сонгогдон ажиллаж байгаа Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганбаатар, З.Алтансүх, С.Амраа болон төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Б.Цэцээ, төлөөлөгч Зүүнговь сумын засаг дарга Д.Нэргүй нар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд болон ажлын албанаас баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

ИТХ-ын ажлын алба.