ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2015-12-28

Мэндчилгээ

                Увсын цэнхэр хязгаартаа аж төрж, төрөлх нутгийнхаа хөгжил, дэвшлийг хамтран бүтээлцэж байгаа ард иргэд, баялаг бүтээгчид та бүхэндээ ирж буй шинэ оны дүүрэн жаргалтай мэндийг өргөн дэвшүүлье.

                Улиран одож буй 2015 онд бид хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын их ажлын давлагаан дунд, Монгол орны алс баруун Увсын цэнхэр хязгаарт ирж ажиллаж амьдрах, ая тухтай сайхан орчин нөхцөл бүрдүүлсэн, орон нутгийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар  цэцэглэн хөгжиж байгаа амжилтаа түүхт 90 жилийн ойгоороо улс орон даяар  тайлагналаа. Та бидний хамтын ажиллагааны үр дүнд  хязгаар нутагт хөгжлийн гал асаж, иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх хөгжлийн дунд хугацааны “Их наядын Увс” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

                Ирж буй шинэ ондоо эрүүл энх, эрч хүчээр дүүрэн байж, ололтоо бататгаж, амжилтаа ахиулж аз жаргалтай сайхан амьдралыг цогцлон бүтээхийг төлөө хамтдаа хөдөлмөрлөцгөөе

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Ч.ЧИМЭД