ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Зарим баг татан буулгах, шинээр баг байгуулах, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл батлагдлаа.

2015-11-25


с  Зарим баг татан буулгах, шинээр баг байгуулах, өөрчлөлт оруулах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Улаангом сумын ЗДТГ үндэслэлийг танилцуулж мэдээллийг танилцуулав. 

 

Үндэслэл:

Багийн талаар авах зарим арга хэмжээний тухай Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны А/124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан олон удаагийн ажил, уулзалт хэлэлцүүлгээр гарсан саналууд, багийн өрх, хүн амын судалгаа, тооцоо, багаас иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг  сайжруулах зайлшгүй шаардлагыг үндэслэн багуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох

 

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа

 

       “Иргэний бүртгэлийг төгөлдөржүүлэх” сарын аяныг УБХ, ГХБХБ-ын газар, сумдын тамгын газартай хамтарсан  ажлын хэсэг байгуулагдан зохион байгуулж байна.

       11 сарын 20-ны өдрийн байдлаар Улаангом суманд 8275 өрх, 30115 хүн ам бүртгэлтэй байна

       Энэ аяны хүрээнд судалгаагаар гарсан Сагил /26/, Түргэн /88/, Давст /2/ сумын нутагт амьдарч байгаа Улаангом сумын 116 өрх, тухайн сумдын харъяалагдах багт шилжүүлж зөрчилгүй болгох ажил хийгдлээ.

       11 сарын 20-ны өдрийн байдлаар Улаангом суманд харъяалагүй 180 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа  Түргэн - 79, Давст -10, Тариалан-42 , Наранбулаг-31, Сагил-14, Тэс-11, Өмнөговь-7, УБ хот-2 бүгд 196 өрхийн хаягийн зөрчлийг арилгаж, шилжүүлэн бүртгэлжүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

Тариалан сумын толь багийн тухай

·         Толь баг 2014 оны эцэст 54 өрх 196 хүн ам статистик бүртгэлээр тоологдсон. Үүнээс 20 өрхийн 90 хүн тухайн багтаа байнга оршин сууж амьдардаг.

·         Багийн нийт өрхийн 63 хувь буюу 34 өрхийн 106 хүн Улаангом сумын багуудад амьдардаг.

·         Өнөөдрийн  14 өрхийн 46 хүн Улаангом сумын багуудад шилжин бүртгүүлээд байна.

·         Багийн төв дээр 8 өрх байнга оршин амьдарч байгаа

Тогтоолын төсөлд тусгасан санал

  • Улаангом сумын 3-р баг Дулааны станцын хэсэг, гаалийн байр, хуучин УАА орчмын 266 өрх, 9-р баг Гашуун хороололын 298 өрх, “Магнай трейд” ШТС-ын эргэн тойрны 87 өрх бүгд 651 өрхийг нэгтгэж шинээр баг байгуулах.
  • 9-р баг хөдөөгийн чиглэлийн 69 өрхийг 8-р багт,  4-р баг гурилын үйлдвэрийн усны ар тал, Бор толгойн чиглэлийн 117 өрхийг 2-р багт
  • Тариалан сумын Толь багийн 20 өрхийг Тарвагатай баг руу шилжүүлж татан буулгах