ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Хонгор чиглэлийн зорчигч тээврийн үнийн асуудлаар Иргэний танхимын хэлэлцүүлэг болов.

2015-11-23

2015.11.20-ны өдөр Дархан-Хонгор чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ, үнийн асуудлаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний танхимын хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Сумын Засаг дарга П.Баттөр, ИТХ-ын дарга Д.Гантулга болон 1 дүгээр багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн тээврийн мэргэжилтэн Ч.Сарантуяа, авто тээврийн хяналтын улсын байцаагч Б:Ганзориг, БЭХ нөхөрлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
 Хэлэлцүүлгийн гол зорилго нь зорчигч тээврийн үнийн асуудал нэмэгдүүлээд байсан шалтгааныг тодруулж үндэслэлийг тогтоох байсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэн  иргэд болон нөхөрлөлийн хооронд /зорчигчид болон зорчигч тээвэрлэлийн үйлчилгээ үзүүлдэг нөхөрлөл/  үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийг зорино хэмээн сумын удирдлагууд мэдэгдлээ.