ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН УЛААНГОМ ХОТНОО 60 МЕГАВАТТЫН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАГДАНА.

2015-11-16

Манай улсын баруун хязгаар нутгийн аймгууд цахилгаан эрчим хүчний хувьд хөрш Оросоос хангагддаг, зарим үед хүндрэлтэй байдал үүсдэг цаг ард хоцрох нь.

Учир юу гэхээр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл Герман улс дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэхүү ёслол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотноо хийж буй айлчлалын хүрээнд болсон бөгөөд гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог болжээ.

Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно.

Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээжээ.

Энэхүү төслийг хувийн хэвшил төрийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан аж.

Эх сурвалж: gereg.mn