ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"Ардчилсан засаглал-1000 өдөрт" аяны дүнгийн хурал боллоо.

2015-11-05

Увс аймагт 2012 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ, засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлсэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа “Ардчилсан засаглал-1000 өдөрт” нэртэйгээр тайлагнах аян өрнүүлж өнгөрсөн 6-р сараас эхлэн хөдөөний 18 сум, аймгийн төвийн нийт 7901 өрхийн 84 хувьд нь хүрч хийсэн ажлынхаа тайланг танилцуулж цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлд иргэдийн саналыг авч ажиллав.

“Ардчилсан засаглал-1000” өдөрт ажлын тайлан танилцуулах аянд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн засаг дарга, түүний тамгын газрын хэлтэс агентлагийн дарга эрхлэгч, мэргэжилтнүүд оролцож Улаангом суманд нийт 56 ажлын хэсэг байгуулагдан нэг сарын хугацаанд өрх бүрээр орж ажлаа тайлагнаж иргэдийн өмнө тулгамдсан асуудалд, урт болон богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай ажилд санал авах, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж ажлын тайлангуудаа нэгтгэн дүгнэх уулзалтыг 11-р сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Ажлын хэсгийн ахлагч нарын танилцуулсан тайлангаас харахад ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд, нь айл өрх бүрээр явж ажлаа тайлагнаж, иргэдийн амьдрал байдалтай танилцаж санал гомдлыг сонсож байгаа энэхүү ажилд талархалтай хандаж өнгөрсөн хугацаанд Увс аймагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хажуугаар айл өрхийн амьдрал байдалд хүндрэлтэй байгаа асуудлын талаар илэн далангүй нээлттэй ярилцаж санал бодлоо солилцож маш үнэтэй саналуудыг хэлж байсныг онцолж байлаа.Ажлын хэсгүүдэд иргэдээс аймаг, суманд хэрэгжүүлж шийдвэрлэх шаардлагатай 1900 гаруй санал гаргасан байна. Аймгийн ЗДТГ эдгээр саналуудыг нэгтгэж ойрын хугацаанд болон дунд, урт хугацаанд шийдвэрлэх байдлаар нь ангилан ирэх оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгах, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.