ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗАМААР БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН

2015-10-27

Газрын харилцаа, геодизе зураг зүйн газар, Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт төсөл, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Аймгийн ҮХААГазар, Аймгийн ГХБХБГ, Аймгийн бэлчээр ашиглалтын холбооноос 2015 оны 10 сарын 22-23-ны өдрүүд "ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЗАМААР БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН болж өнгөрлөө. 

Энэ зөвлөгөөний зорилго нь:

1.     Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, цаашдын хандлагын талаар судалгааны дүнгээс танилцуулах

2.     Бэлчээрийг зохистой ашиглах талаар аймаг, орон нутгийн түвшинд дорвитой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагын талаар нэгдсэн ойлголтод хүрэх

3.     2016 онд аймаг, сумдын түвшинд бэлчээрийн менежмент, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох

4.     Бэлчээрийн менежментэд оролцогч талуудыг татан оролцуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах ажлыг эрчимжүүлэхэд оршино.

Зөвлөгөөнд:

1.     Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Газар, байгаль орчны, аялал жуулчлалын, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн

2.     Сумдын Засаг дарга

3.     Сумдын ИТХ-ын дарга

4.     ГХБХБГ-ын дарга, бэлчээр төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

5.     Сумдын газрын даамал

6.     Голын сав газрын захиргаа

7.     Тусгай хамгаалалттай газрын захиргаа

8.     Аймгийн ҮХААГ-ын дарга, мэргэжилтэн

9.     Сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн/Ногоон алт төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн/, 

10.  Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал, экстейншины ажилтан

11.  Сумдын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүд оролцлоо.