ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АХМАДУУДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА.

2015-10-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Иргэний оролцооны хэлтсээс санаачилсан  “Ахмадын сар” аяны хүрээнд дүүргийн 9 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан, тус хорооны Нандин-хүсэл Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран "ЭНГИЙНЭЭС ЭРҮҮЛ ОРШИХУЙ" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөг 2015 оны аравдугаар сарын 23-ны өдөр 9 дүгээр хорооны иргэний танхимд боллоо. Өдөрлөгийн үеэр “Халдварт бус өвчин” сэдвээр Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхбаяр хэлэлцүүлэг хийж , тус хорооны халамжийн мэргэжилтэн Х.Цэрмаа ахмад настанд олгодог нийгмийн халамжийн тусламж дэмжлэг, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ зохион байгуулсан байна.

Түүнчлэн  9 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан О.Батбаяр Иргэний танхим  болон Чийрэгжүүлэлтийн өрөөний өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл өгсөнөөс гадна   хорооны ахмадуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулжээ.







сургалтын талаар

санал өгсөн: 0