ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Дахин дуудлага худалдааны зар

2015-10-16

     НЭЭЛТТЭЙ  ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2015.10.15                                                                                                                                                               Алтай хот
        
                Дараах  барилга байгууламж, суудлын автомашиныг аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн   2015 оны 78 дугаар тогтоолын дагуу дахин дуудлага худалдаагаар худалдах тул иргэд та бүхнийг дахин дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.                                                                                                                                                                                                                                          
                                                                                                                                                          /төгрөгөөр/
 

Хөрөнгийн нэр, төрөл

Үйлдвэрлэсэн огноо

 

Ашиглалтанд орсон огноо

Ашигласан жил

Нийт талбай /м2/

Дуудах доод үнэ /төгрөг/

Нэг. Барилга байгууламж

1.1.

Бугат сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга / сумын Цагдаагийн хуучин кабоны залгаа/

-

 

1970

44

290

5 000 000

1.2

Бугат сумын Дунд сургуулийн автомашины граж

-

1997

16

90

700 000

1.3

Бугат сумын талхны цех

-

2000

13

73

600 000

1.4

Бигэр сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга

-

1962

50

608

18 000 000

Хоёр. Автомашин

2.1

Эрдэнэ сумын ЗДТГазрын Ландкрузейр-80 маркийн ГАА00-33 улсын дугаартай суудлын автомашин

1991

 

2010

4

-

6 400 000


ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ. Үүнд:

1. Иргэний үнэмлэхний хуулбар                  
 2. Дуудлага худалдаанд орох хүсэлт                      /Батлагдсан маягтыг бөглөж өгөх/
 3. Дэнчин тухайн хөрөнгийн дуудах доод үнийн 25%              /Дэнчинг бэлнээр/
 
          Дахин дуудлага худалдаанд оролцох иргэд дээрх бичиг баримтыг бүрдүүлэн дугтуйд хийж битүүмжлээд, дугтуйны гадна талд худалдан авах хөрөнгийн нэр, төрлийг  бичсэн байна.
            
ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАХ:

            Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ аймгийн Нутгийн удирдлагын ордонд байрлах  Орон нутгийн өмчийн албаны 205 тоот өрөөнд байрлуулсан лацтай хайрцагт зар гарсан өдрөөс эхлэн 2015  оны 10 дугаар  сарын  29- ны өдрийн 18.00 цагаас өмнө хийсэн байна.
             Дахин дуудлага худалдаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  11.00 цагт Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болно.
             Худалдан авах хөрөнгийн талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн  маягтыг Орон нутгийн өмчийн албаны 205 тоот өрөөнөөс авна уу.

АНХААРУУЛАХ ЗҮЙЛС:

             Зарлагдсан  барилга, байгууламж, автотээврийн хэрэгсэл нь  нь ашиглалтын хугацаа дуусч, элэгдэлд орсон болохыг онцгой анхаарч, дуудлага худалдаанд оролцох гэж байгаа иргэд  барилга байгууламж, автотээврийн хэрэгслийг  өөрийн биеэр сайтар үзэж танилцан, сонголтоо  хийнэ үү.
Дуудлага худалдаа зарласан цагтаа эхлэх тул оролцогч иргэд та бүхэн хугацаа хоцрохгүй байхыг анхааруулж байна.

ЛАВЛАХ УТАС: 70484201, 99489211, 94225644,  99187509.



                                          
         
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБА

                               

сургалтын талаар

санал өгсөн: 0