ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Нээлттэй дуудлага худалдааны зар

2015-10-14



2015.10.02                                                                                                                                                          Алтай хот
        
          Дараах  барилга байгууламжийг аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн   2015 оны 35 дугаар тогтоолын дагуу нийтийн дуудлага худалдаагаар худалдах тул иргэд та бүхнийг дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.                                                                                                                                                                                                                                          
                                                                                                                                                          /төгрөгөөр/
 

Хөрөнгийн нэр, төрөл

Үйлдвэрлэсэн огноо

 

Ашиглалтанд орсон огноо

Ашигласан жил

Нийт талбай /м2/

Дуудах доод үнэ /төгрөг/

Нэг. Барилга байгууламж

1.1.

ЕБ сумын 5 дугаар цэцэрлэгийн хуучин барилга / Эм импексийн барилгатай залгаа хэсэг/

-

 

1967

51

574

100 000 000



ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ. Үүнд:

1. Иргэний үнэмлэхний хуулбар                  
 2. Дуудлага худалдаанд орох хүсэлт                      /Батлагдсан маягтыг бөглөж өгөх/
 3. Дэнчин тухайн хөрөнгийн дуудах доод үнийн 25%              /Дэнчинг бэлнээр/
 
    Дуудлага худалдаанд оролцох иргэд дээрх бичиг баримтыг бүрдүүлэн дугтуйнд хийж битүүмжлээд, дугтуйны гадна талд худалдан авах хөрөнгийн нэр, төрлийг  бичсэн байна.
            
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАХ:

           Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ аймгийн Нутгийн удирдлагын ордонд байрлах  Орон нутгийн өмчийн албаны 205 тоот өрөөнд байрлуулсан лацтай хайрцагт зар гарсан өдрөөс эхлэн 2015  оны 11 дүгээр  сарын  05- ны өдрийн 16.00 цагаас өмнө хийсэн байна.
          Дуудлага худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  11.00 цагт Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болно.
          Худалдан авах хөрөнгийн талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн  маягтыг Орон нутгийн өмчийн албаны 205 тоот өрөөнөөс авна уу.

АНХААРУУЛАХ ЗҮЙЛС:

           Зарлагдсан  барилга, байгууламж  нь ашиглалтын хугацаа дуусч, ашиглах боломжгүй гэсэн Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан,  элэгдэлд орсон, Эм хангамжийн барилгатай залгаа болохыг онцгой анхаарч, дуудлага худалдаанд оролцох гэж байгаа иргэд  барилга байгууламжийг  өөрийн биеэр сайтар үзэж танилцан, сонголтоо  хийнэ үү.

          Дуудлага худалдаа зарласан цагтаа эхлэх тул оролцогч иргэд та бүхэн хугацаа хоцрохгүй байхыг анхааруулж байна.

ЛАВЛАХ УТАС: 70484201, 99489211, 94225644,  99187509.




ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБА

                                          
         




сургалтын талаар

санал өгсөн: 0