ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛЛОО

2015-10-08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ахлагчтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнхүү, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн З.Алтанцэцэг, Нийслэлийн Архивын ерөнхий газрын мэргэжилтэн н.Номингэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явууллаа.
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа , Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал, байгууллагын архивын ажил, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт зэрэг 4 үндсэн үзүүлэлтээр дүгнэлээ.
Үзлэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтэс, Иргэний оролцооны хэлтэс, 1,3, 5 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал хамрагдаж амжилттай дүгнэгдлээ.  



сургалтын талаар

санал өгсөн: 0