ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

9 ДҮГЭЭР САРЫН 18-НД БОЛОХ “ИРГЭДИЙН БАЯР”-Т ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

2015-09-16

Чингэлтэй дүүргийн  төр захиргааны байгууллагаас 9 дүгээр сарын 18-ны өдөр “Иргэдийн баяр” зохион байгуулна.

“Найрсаг Улаанбаатар”, “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Дүүргийн сүлд тэмдэг туг түүнийг үйлдэх журам батлах тухай тогтоол”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй хайрханд хүндэтгэл үзүүлэх, дүүргийн сүлд тугийг мандуулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн оролцоо санаачилгыг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Иргэдийн баяр” зохион байгуулах юм. Иргэдийн баярын үеэр Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, ажлаа сурталчилах бөгөөд урлаг, спортын арга хэмжээ, идэрчүүдийн үндэсний бөхийн барилдаан болно.

Мөн урлагийн тоглолт, ардын уламжлалт тоглоом наадгайн үзүүлбэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулна.

Чингэлтэй дүүргийн иргэн таныг Чингэлтэй хайрханы энгэр бэлд 9 дүгээр сарын 18-нд зохион байгуулах “Иргэдийн баяр”-таа оролцохыг урьж байна.

сургалтын талаар

санал өгсөн: 0