ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАВ

2015-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан билээ.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Шадавын Цагаан, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Чойжингийн Лувсандорж, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэвээний Данзангомбо, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Пүрэвийн Пэрэнлэйлхүндэв, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан  нарыг Алтан гадас одонгоор шагнагдсаныг өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардууллаа.
 Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий  1 сая төгрөгийн батламж дагаж байгаа юм. 



















сургалтын талаар

санал өгсөн: 0