ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улсын филармони Увсад тоглоно

2015-07-17

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам 07-р сарын 22-25-ны хооронд Улаангом хотноо болно. Эрдэмтэн мэргэд, алдар цуутнуудын өлгий Увс нутгийн 90 жилийн ойгоор Улсын Филоармонийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ тоглох гэж байна. “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт Увс аймгийн бөхийн өргөөнд 07-р сарын 23,24-нд 19.00 цагаас зохион байгуулах юм. Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүн, Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга оролцох бол дуучин С.Баттулга/МУСТА/, Д.Бурмаа/МУСТА/, Н.Наранбаатар/МУСТА/, Ц.Хулан/МУСТА/, Т.Амина/МУСТА/, П.Өнөржаргал/МУСТА/, Л.Насанбуян/МУСТА/, Б.Долгормаа/МУСТА/, Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм.Концертын ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт, МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллана. Тоглолын тасалбарыг Ойрад театрын кассаар болон Увс аймгийн бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:8800-4849, 9904-5517 дугаарын утаснаас тодруулна уу. 
Төрөлх нутгийнхаа хүндэтгэлийн концертонд ахан дүүс та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.