ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​“ХҮН, ХҮНДЭЭ ХАЙРТАЙ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2015-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооноос санаачлан “Хүн хүндээ хайртай” өдөрлөгийг 2015 оны тавдугаар сарын 29-ны өдөр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангид зохион байгууллаа.
Өдөрлөгт НБАЭХорооны дарга Ү.Тэгшбаатар гишүүд Тэргүүлэгч Ц.Содхүү, Төлөөлөгч С.Мөнгөнсар, В.Хүрэлбаатар Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал бусад албаны хүмүүс оролцож хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа.
Мөн Эрдмийн Их сургуулийн хүндэт доктор Б.Гэрэл хүмүүжиж буй хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд зориулж , “Уужуу ухаан, тэсвэр хатуужил” сэдвээр яриа хийж, хүүхдүүдийн баяр дээр, итгэл нэмсэн арга хэмжээ боллоо. Дүүргийн 39 дүгээр сургуулийн авъяаслаг, багш сурагчид, урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. 
Энэхүү өдөрлөгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангитай хамтран зохион байгуулсан юм.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.





сургалтын талаар

санал өгсөн: 0