ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 23 БАГШ ШАГНУУЛЛАА.

2015-05-29

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас “Бид сайн сайханд дагуулна” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. 
Өдөрлөгийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны “Нэг өдөр - Нэг ажил” аяны хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 8 сургууль, 15 цэцэрлэгийн 23 багш нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал болох “Чандмань” одон, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа. 
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга Ү.Тэгшбаатар, Төлөөлөгч Ц.Содхүү, Ч.Дэчингалсан, В.Хүрэлбаатар, Л.Баярсайхан, С.Мөнгөнсар, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Санхүү, Эдийн засаг хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн,  нар гардууллаа. 














сургалтын талаар

санал өгсөн: 0