ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

50 ГАРУЙ ИРГЭД “МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХЭН МУЗЕЙ” ҮЗЛЭЭ.

2015-05-18

“Монгол Төрийн түүхийн музей”-г дүүргийн 9,10  дугаар хорооны иргэдэд үзүүлэх арга хэмжээ 2015 оны тавдугаар сарын 14-ны өдөр боллоо. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан байна. 
Энэ нь иргэдэд Монгол Төрийн үүсэл, мөн чанар, төрт ёсны түүхэн уламжлал, он цагийн шалгарлыг даван хадгалж үлдсэн Монголын Төрийн түүхэнд холбогдох дурсгалууд, бахархалын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцуулах, тэдэнд төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлал, эх оронч үзэл санааг төлөвлшүүлэх зорилготой юм. 
Төрийн ордон дахь “ Монгол Төрийн түүхэн музей”-н үзвэрийг дүүргийн 9,10 дугаар хорооны 50 гаруй иргэд үзэж сонирхолоо. 
Энэхүү арга хэмжээ нь цаашид бүх хороодын иргэдийг хамруулж зохион байгуулагдах юм байна. 





сургалтын талаар

санал өгсөн: 0