ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​“ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ” ЗАЛУУЧУУДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-05-18

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс санаачлан 2015 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Энхийн төлөө цогцолбор”-т “Залууст ээлтэй дүүрэг” залуучуудын өдөрлөг амжилттай зохион байгууллаа. 
Энэхүү уулзалт арга хэмжээний зорилго нь залуу үеийнхний дуу хоолойг сонсох, залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, шийдвэр гаргах, түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжин, Төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулах, залуучуудын клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. 

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ц.Содхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ядамжав, Хурлын ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо. 
Мөн Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын 130 гаруй залуучууд идэвхтэй хамрагдлаа. 
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  дүүргийнхээ 54000 гаруй залуучуудад зориулж Залуучуудын оролцоог дэмжих, залуучуудын  хөгжлийг дэмжих гэм мэтчилэн хэд хэдэн хөтөлбөр баталж гаргасан байгаа.
Цаашид Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар залуучуудынхаа нийгэмд оролцох оролцоо, Төрийн байгууллагааас болон Төрөөс гаргаж байгаа бодлогын баримт бичиг,  бодлогын чанартай үйл ажиллагаанд залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, та бүхнийхээ дуу хоолойг холбох гүүр нь байх ёстой  гэдгийг онцоллоо. 

Залуучуудын уулзалтын үеэр ”Монгол залуу хүн” ТББ-ын тэргүүн А.Отгонбаатар “Монголын ирээдүй бид”, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Ассоциацийн сургагч багш Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ядамжав  “Дүүргийн хөгжилд залуучуудын оролцоо” сэдвүүдээр лекц уншлаа. 
Мөн залуучуудад тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, чөлөөт ярилцлага, спорт уралдаан тэмцээнүүд тус тус  зохион байгуулагдлаа. 






















сургалтын талаар

санал өгсөн: 0