ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Жудо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015-04-25

Жудо бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ардын багш, гавьяат тамирчин, Монгол улсын аварга, жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжиннямыг нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тэмцээнд 40 байгууллагын 72 багийн 600 гаруй тамирчид оролцож байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн тэмцээнийг нээж үг хэлэн оролцогчдод амжилт хүслээ. 
Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат Жудо бөхийг хөгжүүлэх, хүүхэд залуусыг их спортоор хичээллүүлэх зорилгоор Сум бүрт жудо бөхийн клуб ажиллуулж байгаа Увс аймгийн бодлогыг онцлон сайшаалаа. 
Тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчид тэмцээний зохион байгуулалтад Увс аймаг онцгой анхаарч, оролцогчдын ая тухыг хангахаар хичээл зүтгэл гаргасныг онцлон тэмдэглэж, талархаснаа илэрхийлж байлаа. 
Баянхонгор аймгийн дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл: 
Тэмцээн өнөөдөр эхэлж байна. Одоогоор манай нэг хүүхэд хүрэл медалийн төлөө барилдана. 30 тамирчин бүсээсээ шалгарч ирлээ. Тэмцээн маш сайхан зохион байгуулж байна. Нутгийн хүмүүс маш их дэмжиж байна. 
Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Д.Очирбат: 
21 тамирчинтай өсвөрийн аваргад ирлээ. Өнөөдөр эмэгтэй таван тамирчин барилдсанаас дөрвөн медалийн төлөө гарч ирээд байна. Чандманийн сургуульд байрлаж байна. 2-р цэцэрлэгийн хамт олон маш сайхан тусалж байна бидэнд. 
Дорнод аймгйин дасгалжуулагч: Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 тамирчинтай, хамгийн холоос ирж оролцож байна. Нэгдүгээр сургуулийн дотуур байранд байрлаж байна. Увс аймагт болж байгаа энэ удаагийн тэмцээн маш сйахан зохион байгуулалттай болж байна. Биднийг халуун дотно угтан авч, байрлуулж, хооллуулж байна. Өмнө нь аймгуудад болдог л байсан хоол, байрны асуудал хүндрэлтэй байдаг байсан. Зохион байгуулалтад сэтгэл ханамжтай, сайхан байна.
Орхон аймгийн дасгалжуулагч Б.Чулуунбаатар: Зохион байгуулалт сайтай сайхан тэмцээн болж болж байна. Манай баг тамирчдыг Увс-Эрдэм ахлах сургуулийн хамт олон хүлээн авч, биднийг дэмжиж байна. Маш сайхан зохион байгуулж байгаад баярлаж байна. Хүүхдүүд маань тохь тухтай, сэтгэл дүүрэн тэмцээнд оролцож чадах нээ. 
“Боржин төв” дэвжээний дасгалжуулагч Д.Алтантуяа: Улсын аваргад бүсээс шалгарч, эрх авсан зургаан тамирчинтай ирлээ. Өнөөдөр барилдсан тамирчин маань алтан медалийн төлөө барилдах гээд байж байна. Олон ястны өлгий Увс нутагт хоёр дахь удаагаа ирлээ. Танай аймгийн Засаг дарга энэ уралдааныг өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд сэтгэл гаргаж, хөрөнгө зарцуулсан байна. Үнэхээр оролцогчид бид тав тухтай, тамирчид маань зутрахгүй байсан байна. Бидний Дулмаа даргатай ЭМГ-ын хамт олон дэмжиж, халуун дотноор тусалж, тамирчдыг маань нутгийнхаа идээ ундаа, амттанаар дайлж байна.