ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“АЛТЖИН” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАВ

2015-04-07

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг “Алтжин” худалдааны төвд зохион байгууллаа.
Өдөрлөгт давхардсан тоогоор 800 гаруй иргэн оролцсон бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар шинээр гарсан хууль тогтоомж, дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, хүнсний болон хүнсний биш бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хяналт, шалгалтад ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмжийг танилцуулан иргэдэд гарын авлага материал тараажээ.
“Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн хүсэлтээр Нийгмийн даатгалын хууль түүний ач холбогдлын талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултуудад нь хариулав.


сургалтын талаар

санал өгсөн: 0