ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ,ХИЛ ДАМНАСАН МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2015-04-06

“ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ,ХИЛ ДАМНАСАН МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

 

Зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж, Монгол Улс, ОХУ хоорондын хилийн асуудлаар байгуулсан гэрээг хэрэгжүүлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дэмжих асуудлыг хэлэлцэв.

Монгол, Оросын  хилийг хамтран хамгаалах зарчмын хүрээнд хилийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан малын хулгайтай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд үндсэн хүчийг төвлөрүүлж ажиллахыг дурьдлаа.

Цаашид хамтран ажиллах үндсэн чиглэлээр дараах асуудлаар зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр тохиролцов.

1.  Талууд үйл ажиллагаандаа Монгол-Оросын Улсын хилийн дэглэмийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг удирдлага болгон найрамдал хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан уламжлалт харилцааг хөгжүүлэх;

2.  Монгол Улсын Баруунтуруун, ОХУ-ын Кызылийн хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцсан хэсэгт “Хил дамнасан малын хулгайн зөрчлийг таслан зогсоох” чиглэлээр хамтарсан тусгай арга хэмжээг 2015 оны IY улиралд зохион байгуулах;

3.  Хил дамнасан малын хулгайн зөрчил гарсан тохиолдолд ул мөр хүлээлцэх арга хэмжээг  шинэ түвшинд гаргах;

4.  Талууд “Хулгайлагдан болон бэлчээрээр улсын хил давсан малыг эрэн сурвалжлах, буцаан өгөх хамтарсан комисс”-ын бүрэлдэхүүнийг шуурхай бүрдүүлэн, хил залгаа улсын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид мэдэгдэж,  хулгайлагдсан малын мөрөөр хил нэвтэрч хил орчмын нутаг дэвсгэрт эрэл зохион байгуулах, хамтарсан комиссын ажиллагааг сайжруулах;

5.  Хил дамнан хулгайлагдсан малыг эрж олох зорилгоор хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын хил орчмын нутаг дэвсгэрт байгаа малд таниулах арга хэмжээг 2015 оны 5 дугаар сард багтаан зохион байгуулах;

6.  Нэг талын эрлийн ажиллагааны үр дүн, хууль хяналтын байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар талууд тухай бүр харилцан мэдээлэх;

7.  Талуудын Цагдаа, Тагнуул,  хууль хяналтын байгууллагууд хил дамнасан малын хулгайн зөрчилд холбогдож байсан болон холбогдож болзошгүй иргэдийн байрлал, тэдгээрийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавих, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

8.  Иргэдэд учирсан хохирлыг барагдуулах талаар зайлшгүй арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх;/хил дамнасан малын хулгай болон бусад хууль бус үйлдлүүд/

9.  Хил дамнасан малын хулгайтай тэмцэх уулзалт зөвлөгөөнийг 2017 онд ОХУ-ын БНТува Улсын нутаг дэвсгэрт  зохион байгуулах;

10. Хамтарсан комиссын бүрэлдэхүүн жилд 2-оос доошгүй удаа харилцан мэдээ мэдээлэл солилцох зорилгоор уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох;

11.  Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн болон  БНТува Улсын Дээд Хуралд талуудын Хил Хамгаалах болон Цагдаагийн байгууллагууд зөвлөмжийг хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хагас жил тутам мэдээлэл бэлтгэж,  харилцан солилцоно.    

 

Зөвлөгөөнд оролцогчид