ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн: “Их наяд Увс-2020” хөтөлбөрийг сайн болсныг олон улсын байгууллагууд үнэлсэн

2015-03-30

Аймгийн ИТХ—ын хуралдаан “Их наяд Увс-2020” хөтөлбөрийг хэлэлцэн төлөөлөгчид саналаа хэлж байна. Төлөөлөгчдийн хувьд “Их наяд”, “Мах тарья” зэрэг нэрний утга санааг тодруулан асууж, иргэдийг уриалсан, урамшуулсан, оролцоонд тулгуурласан нэр өгөх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Дээрх асуулт, саналтай холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ: “Хөтөлбөрийн гол зорилго бол өнөөдрийн 201 орчим тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүнээ таван жилийн хугацаанд тав дахин өсгөж нэг их наядад хүргэх. Хөтөлбөрт туссан ажлуудыг хувийн хэвшил, иргэд хийнэ. Та бүхэн хөтөлбөрийн нэрэнд биш, агуулга, утга санаанд болж байгаа, болохгүй байгаад нь саналаа хэлнэ үү. Их наяд бол хөтөлбөрийн зорилгоо илтгэсэн нэр. Энэ хөтөлбөрийн судалгааны дүнгээ бид Ховд аймагт болсон олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд танилцуулахад олон улсын хөрөнгө оруулагчид анхааран сонсож, ул суурьтай, хүрэх зорилго нь тодорхой, хэмжих нь үзүүлэлт нь илэрхий болсон хэмээн сайшааж байсан. Ховдын хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч манай хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцахаар Увс аймагт ирж ажилласан. Хөтөлбөрт туссан ажлуудыг үлгэр болно, бүтэхгүй хэмээн шүүмжилж байна. Олзуурхууштай нь биднийг аймгийн хурлаар хөтөлбөрөө хэлэлцэж, нэр нь оновчтой оновчгүй гэж ярьж байхад олон улсын байгууллагууд судалгаанд суурилсан, хүрэх зорилго нь тодорхой, үр ашигтай хөтөлбөр хэмээн үзэж анхааралдаа аваад байна. АХБанк Ховд аймаг хүртэл засмал зам тавихаар яригдаж байна, 60 мегаваттын цахилгаан станц барих гэрээ хэлэлцээр хийгдэж байна.” хэмээлээ. Гаднаас өр зээл тавья гэсэнгүй, дотоод нөөцөө ашиглан, зөв бодлогоор хөрөнгө оруулалт татаж ажиллахаар хөгжлийн бодлогоо тодорхойлсон байна гэсэн санал ч төлөөлөгчдөөс гарч байна. Тодорхой хугацаанд, тодорхой асуудлыг хийе хэмээн зоригтой амлаж оруулж ирж байгаа аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын хамт олонд талархаж байна. Сайшаан дэмжиж байна хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид онцоллоо.