ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМЫГ 15 ХҮНД ӨГӨВ

2015-03-18

Дүүргийн Засаг даргын А/136 тоот захирамжаар Тусгаар тогтнолын талбай дахь Гэрэлт хөшөөний тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст Засаг даргын Хүндэтгэлийн цом гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 3-р сарын 18-нд дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцов.
Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг Төрийн соёрхолт, Гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Чоймаа,   Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн захирал С.Цахиур, Монгол Улсын зөвлөх инженер Д.Однасан, Монгол Улсын Гавьяат барилгачин, архитектор Я.Шархүү, Монгол Улсын Гавьяат хуульч, түүхийн ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Түүхийн ухааны доктор, профессор Ч.Дашдаваа, “Ногоон боржин” ХХК-ийн захирал М.Жаргалсайхан, “Жугамт өргөө” ХХК-ийн захирал А.Болдбаатар нарын 15 хүнд хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.






сургалтын талаар

санал өгсөн: 0