ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛНА

2015-03-06

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ 3 дугаар сарын 5-ны өдөр хуралдлаа.
Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хорооны хэмжээнд удирдан зохион байгуулах, хууль тогтоомжийг сурталчлах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хандсан соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулж,  явц, үр дүнг тооцох замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиг үүрэгтэй билээ.

Хорооны салбар зөвлөлийн хуралдаанаар 2015 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийтийн эргүүлийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

сургалтын талаар

санал өгсөн: 0