ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Төлөөлөгчийн нэг өдөр” 18 дугаар хороон дээр

2015-03-01

Нутгийн өөрөө удирдах байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилго бүхий “Төлөөлөгчийн нэг өдөр” ээлжит өдөрлөг гуравдугаар сарын нэгний өдөр 18 дугаар хороон дээр зохиогдлоо. Төлөөлөгч Ч.Буянжаргал, Ё.Отгонбаяр нар энэ удаагийн “Төлөөлөгчийн нэг өдөр”-т оролцов.
Өдөрлөг Эх орончдын өдрөөр тохиосон бөгөөд өдөрлөгийн үеэр “Эх орончдын өдөрт”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулснаас гадна нэн ядуу иргэдэд тусламж үзүүлсэн юм. Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан намын гишүүдээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, “Хурлын өргөмжлөл”, 18 дугаар хорооны” Хүндэт тэмдэг” зэрэг шагналаар шагнасныг гардуулан өглөө. Мөн үеэр хоёр иргэн МАН-д шинээр элсэж, намын батлахаа гардан авсан юм. Хүндэтгэлийн ёслолд оролцсон иргэдэд 17 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга А.Лхагвадорж “Эх орончдын өдөр”-ийн баярын мэндийг ая дууны эгшгэн хадагтай өргөн барилаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Төлөөлөгчид, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран зургаан айлд тусламж үзүүлсэн юм.
“Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн хүрээнд Иргэдтэй хийх нэгдсэн уулзалт маргааш 18 дугаар хорооны нутаг дахь 37 дугаар сургуулийн танхимд үргэлжлэх юм.

сургалтын талаар

санал өгсөн: 0