ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТОМООГҮЙ ЯВЖ БОЛЛОО, ЭЭЖЭЭ

2015-02-04

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас гарсан иргэдийг нийгэмшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ.  
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, шилдэг лектор, доктор Ж.Цогтсугар “Оюун ухааны гэрэл гэгээ”, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн сургагч багш А.Батсайхан “Тархины хүч сэтгэлгээний хувьсал” лекц уншсан нь өдөрлөгт оролцогчдын сонирхолыг ихэд татав. Мөн үеэр 9 дүгээр хорооны “Эрүүл  идэвхтэй амьдрал клуб”-ын видео танилцуулга, “Маргааш орой эрт ирээрэй” уран сайхны киног үзүүлснээс гадна архинаас гарсан дөрвөн иргэн өдөрлөгт оролцсон ээжүүддээ сэтгэлийн үгээ хэлж, мөнгөн аягатай сүүг алд цэнхэр хадгийн хамт өргөн барьсан юм.  
Өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг дарга Тамгын газар, Гэр бүл хөгжлийн төв, 1-19 дүгээр хороодын салбар зөвлөлийн дарга, Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, хэв журмын урамшуулалт эргүүлүүд болон Эрүүл мэндийн төвийн дарга нар идэвхтэй оролцлоо.

сургалтын талаар

санал өгсөн: 0