ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Үндсэн хуулиа сахин хүндэтгэх уулзалт өдөрлөг зохион байгуулав

2015-01-12

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Уулзалт өдөрлөг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Бишрэлт”  зочид буудлын Хурлын танхимд болов. 

Энэхүү арга хэмжээнд шинэ Үндсэн хууль батлалцсан Улсын Их Хурлын гишүүн, АИХ-ын 13 дугаар тойргийн депутат Д.Лүндээжанцан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, 19 хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, баярын мэнд дэвшүүллээ.

Энэхүү уулзалт өдөрлөгийн гол зорилго нь Үндсэн хуулиа сахин хүндэтгэх, хууль  дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, зүйл заалтыг нь сурталчлах юм. Уулзалт өдөрлөгийн үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал” сэдэвт уулзалт ярилцлага хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль цахим хичээл заан, иргэдийн асуултад хариулж,  чөлөөт ярилцлага өрнүүллээ.

сургалтын талаар

санал өгсөн: 0