Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Хонгор сумын 1 дүгээр багийн 3, 2 дугаар багийн 4, 3 дугаар багийн 3 нийт 10 малчин өрхөд малын эрдэс амин дэм, ХААН банкны дансаар орох 550,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгох БАТЛАМЖ-ийг малчдад гардуулж өглөө.
Тусламжийг ДШУЗХ-ны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн , ОБГазрын дарга, Хонгор сумын ИТХ, ЗДТГ, АШХороо хамтран зохион байгууллаа.