Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Тэмээчдийн холбоо, Буйлган шар тэмээчдийн холбоо, Тэмээ нутгийн чимэг ТББ хамтран энэ удаагийн "Ховд аймгийн зүүн бүсийн Тэмээний уралдаан"-ыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож мэндчилгээ дэвшүүлэн, тэмээний уралдаанд оролцогчдод гарын бэлэг гардуулав.
Зүүн бүсийн тэмээний уралдаан нь:
Атан тэмээний уралдаан
Тайлаг тэмээний уралдаан
Эмнэг булгиулах тэмцээн гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 12 сумын 100-аад тэмээ уралдсан байна.
Дөргөн сум 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 8278 толгой тэмээ тоолуулж сүүлийн жилүүдэд Ховд аймагтаа тэргүүлсээр байна.
Тэмээ нь цөл, цөлөрхөг бүсийн байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд сайтар зохицсон, ноос, мах, сүү нь өвөрмөц чанартай, ачилга, уналага зэрэгт хэргэлэхийн зэрэгцээ ган, зуд болоод өл даах чадвар сайтай мал юм. Тиймээс тэмээг ачилга, уналганд хэрэглэх, өсгөх талаар Дөргөн сумын уирдлагууд анхаарч ажиллаж байгаагаа онцолж байлаа.